Хуванцаргүй Хуралдъя нөлөөллийн аян нь хурал цуглаан, уулзалтын үеэр хуванцар сав бус олон удаагийн хэрэглээ болох аягыг хэрэглэхийг уриалсан ба төслийн гол зорилго нь хуванцар савны хог хаягдал, хэрэглээг багасгах билээ. Кампанит ажлын хүрээнд хийгдэж буй нийт контентууд нь олон нийтийн сүлжээгээр цацагдсаар байгаа юм.
Хамтран ажилласан “Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”
Төслийн Удирдагч: Ц.Пүрэвцэрэн
Төслийн Ахлах: Г.Дөлгөөн
Инстаграм хуудсаар зочлох: https://lnkd.in/eRZse_V7
Challenge:
Монгол улс нэг хүнд ноогдох хуванцар хог хаягдлын үйлдвэрлэлээр дэлхийд эхний 10-т ордог. Жилд дунджаар нэг Монгол хүн 130 гаруй килограмм хуванцрын хаягдал гаргадаг. Харамсалтай нь хуванцар хаягдлын 95 хувь нь байгальд хог болон үлддэг байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, хуванцар хаягдлыг бууруулах, хүмүүсийн дадал зуршлыг өөрчлөхөөр Дэлхийн Байгаль Хамгаалах Сан болон Вайрал маркетинг сурталчилгааны компани хамтран ажилласан юм. Хуванцар хаягдлын хэмжээг бууруулж, хэмжиж болохуйц, үр дүнтэй ажил хийх нь тэдний хамгийн том сорилт байв.
Solution:
Тэд компанит ажлаа үр дүнтэй хэмжигдэхүйц болгохын тулд зорилтот бүлгээ маш нарийн тодорхойлсон. Монголын аж ахуй нэгж, компаниуд хурал, цуглаан хийх болгондоо нэг удаагийн хуванцар савтай ус хэрэглэдэг нь хуванцар хог хаягдлыг тодорхой хувийг бүрдүүлдэг. Мөн нэг удаагийн хуванцар савыг хэрэглэх нь байгаль орчинд ихээхэн хор хөнөөл учруулахаас гадна, бизнес эрхлэгчдэд тодорхой хэмжээний санхүүгийн зардал болдог. Энэхүү зорилтот бүлэгд тулгуурлан “Хуванцаргүй Хуралдъя” компанит ажлыг хэрэгжүүлсэн. Энэхүү ажлын хүрээнд компаниудын хуванцар хаягдлын талаарх мэдлэг, мэдээллийн нэмэгдүүлэх, тэдэнд байгальд ээлтэй, дахин ашиглах боломжтой бүтээгдэхүүнд хөрөнгө оруулан, хэмнэлттэйгээр хурал, цуглаанаа хийх шийдлийг санал болгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр уриалсан юм.
Result
“Хуванцаргүй Хуралдъя” компанит ажлын үр дүнд салбар бүрээс хүмүүс болон компаниуд идэвхтэй оролцож хуванцар хог хаягдлын хор уршгийн талаар ихээхэн хэмжээний мэдлэг мэдээлэл хуримтлуулж чадсан. Эдгээр компаниудын ихэнх нь "Хуванцаргүй хуралдъя" санаачилгыг хэрэгжүүлж нэг удаагийн савласан усыг дахин ашиглах боломжтой аяга, зориулалтын усны саваар сольж хуванцаргүй хуралдах болсон нь томоохон амжилт юм.
Нэг жижиг үйлдэл том өөрчлөлтийг авчирна. Аягандаа ууж, хуванцар савнаас татгалзъя.
Case Video:
Instagram Challenge:
Уг аяны хүрээнд Instagram Reels Challenge өрнөсөн бөгөөд тус чалленжид оролцон хурлын үеэр хуванцар савнаас татгалзан аяганы хэрэглээг хэвшил болгосон байгууллагууд бусад байгууллагуудыг мөн уриалсан билээ.
Online commercial:
Campaign film:
Campaign Key Visual:
Buro Mongolia- Энд дарж үзнэ үү
Fundea LLC- Энд дарж үзнэ үү
Tom N Toms Mongolia- Энд дарж үзнэ үү
Viral Agency- Энд дарж үзнэ үү
WWF Mongolia- Энд дарж үзнэ үү
Holiday Inn Ulaanbaatar- Энд дарж үзнэ үү
Commenti