Та бүхэнд Вайралын шилдэг маркетингийн төслүүдийг танилцуулж байна. Борх интернэйшнл хамтран бүтээсэн “Bubbly” хийжүүлсэн усны брэнд танигдалт бий болгох мөн үнэнч хэрэглэгчийг татах кампанит ажлыг та бүхэндээ хуваалцаж байна. Тус кампанит ажил нь шинэ брэндийн хийжүүлсэн амтат усыг зах зээлд байршуулах, брэндийн танигдалтыг өсгөх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой байсан бөгөөд тухайн контентууд нь олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ.
Хамтран ажилласан: Борх Интернэйшнл
Ахлах төслийн менежер: С.Галхүү
Кампанит ажил үргэлжилсэн хугацаа: 2023.05.17 – 2023.06.23
Кампанит ажлын хүрээнд хийгдсэн контентуудын үзэлтийн тоо: 2,700,000
Артист Amra нь Bubbly брэндийн нүүр царай болон ажилласан бөгөөд энэ нь түүний хамгийн анхны бүтээгдэхүүний нүүр царай нь болж ажилласан ажил гэдгээрээ онцлог юм.
Challenge
Bubbly хийжүүлсэн ус нь Витафит компанийн бүтээгдэхүүн бөгөөд сахрын агууламжгүй, шингэц сайтай гэдгээрээ онцлог. Тус бүтээгдэхүүн болон Вайрал Контент маркетингийн агентлаг нар хамтран 2023 оны Дөрөвдүгээр сараас доор 4 зорилгын хүрээнд кампанит ажлаа эхлүүлсэн. Үүнд:
Шинэ брэндийн хийжүүлсэн амтат усыг зах зээлд амжилттай байршуулах
Брэндийн танигдалт болон борлуулалтыг нэмэгдүүлэх
Хийжүүлсэн усыг шинэ хэрэглэгчдэд таниулах
Үнэнч хэрэглэгчдийг бий болгох Bubbly хийжүүлсэн усны зорилтот бүлэгт хийжүүлсэн ус ууж хэвшсэн хэрэглэгчид, энгийн уснаас илүүтэйгээр амттай ус, ундаа уухыг хүсдэг залуу үеийнхэн, эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаг эмэгтэйчүүд багтана.
Өнөөгийн хийжүүлсэн усны зах зээлд олон өрсөлдөгчид нэмэгдэж байгаа бөгөөд “ЭРҮҮЛЭЭР АМНЫ ЦАНГААГАА ТАЙЛЪЯ” гэх гол мессежийг түгээхээр зорьсон билээ.
Solution
Бид зорилтот зах зээлдээ хүрэхийн тулд дээр дурдсан сошиал сувгуудаар дамжуулан хамгийн хандалттай байгаа paid media, influencer-үүдтэй хамтран ажилласан. Кампанит ажлын өнгө төрх, зорилтот зах зээлдээ тулгуурлан артист Amra-тай хамтран ажилласан ба нийт постер дундаас алимтай Bubbly постер хамгийн их engagement, impression авсан бөгөөд нийт постероос бүтээгдэхүүний постер хамгийн өндөр үзүүлэлттэй байна. Paid media төрлөөс хамгийн их үзэлтийг Youtuber Cami 875K үзэлтээр авсан бөгөөд хамгийн их шэйрлэгдэж earned media авч чадсан нь Borzon ковер видео байсан юм. Paid media төрлийн BorZon контентыг дуурайж Юумар суваг пароди хэлбэрээр контент хийсэн нь бидний engagement-ийг илүү нэмэгдүүлсэн.
Result
Ийнхүү уг кампанит ажлын үр дүнд бид нийт 3M Campaign reach, 70K Engagement, 2,7M Campaign views амжилттай цуглуулж чадсан. Видео контентын хувьд босоо хэлбэрийн төрлийг ашиглах нь илүү үр дүнтэй байснаас гадна 10-20k дагагчтай нано нөлөөлөгчидтэй хамтарснаар өндөр үзэлт авч байна. Кампанит ажлын дараагаар Bubbly усны нөөц дуусаж, дэлгүүрүүдээр түгээх түгээлт тасарсан бөгөөд дахин үйлдвэрлэгдсэн.
Video Content
So Bubbly
ZERO CALORIES, ZERO SUGAR, ZERO FAT
Youtuber Cami - 2,042,277 views
MedQ-281,386 views
Борзон - 636,000 views
Poster Content
REELS (Click on the videos)
Behind The Scene
Comments