Британийн алдартай Жон Льюис дэлгүүрийн 2024 оны зул сарын баярт зориулан гаргасан “Бэлгийн цаг” зул сарын сурталчилгаа цацагдлаа. Саатчи & Саатчи агентлагтай хамтран бүтээсэн энэхүү цуврал сурталчилгаа нь бэлэг сонгох утга учир, ойр дотнын харилцааны үнэ цэнийг онцлон харуулсан бөгөөд хүүхэд насны дурсамж, ахан дүүсийн холбоог сэтгэл хөдөлгөм байдлаар дүрсэлжээ.
Сурталчилгааны гол дүр Салли эгчдээ бэлэг хайж, зул сарын сүүлчийн мөчид John Lewis-ын дэлгүүрээр аялж байхдаа гэнэт хүүхэд нас руугаа эргэн орж, дурсамжаа сэдрээдэг. Өөр өөр нас, эрин үеийн дурсамжийг сэргээн өгүүлж буй энэ үйл явдлууд нь эгч, дүү хоёрын харилцааг нарийн урласан бөгөөд үзэгчдийг баясгаж чадсан байна.
Энэ удаагийн сурталчилгаагаар John Lewis “Хэрэглэгчидтэй нягт харилцаа тогтоох нь ямар чухал” болохыг тодруулсан юм. Брэндийн зүгээс энэхүү сурталчилгаа нь худалдааны утгаас хальж, харилцааны үнэ цэнийг ойлгуулж, сэтгэлд хүрэх өгүүлэмж дээр тулгуурласан гэдгийг онцолжээ. Бодит харилцаан дээр тулгуурласан энэхүү бүтээл нь зул сарын баярын сурталчилгаа хэрхэн хүний зүрх сэтгэлд ойр, амьдралд үнэн болохыг харуулж чаджээ.
John Lewis-ын маркетингийн дарга Шарлот Локк, “Энэ бол зөвхөн бэлэг өгч авах биш, харин ч өөрийн дотны харилцааг сэргээх, ойртуулах боломж гэдгийг” дурджээ.
Технологийн дэвшлийг ашиглаж, үнэнч хэрэглэгчдэд ойрхон байж, тэдэнд зориулсан гайхалтай үйлчилгээгээрээ хэзээ ч буцаж төлөгдөхгүй бэлгийг санал болгож байгаа John Lewis-ын энэхүү шинэчилсэн маркетингийн бодлого нь зөвхөн худалдааны бус соёлын ач холбогдолтой болсон байна.
Эх сурвалж: Dailymail, Creative Review, The Drum and The Guardian
Comments